Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “what3word” программыг нэвтрүүлэх зорилгоор “What3Words” лимитэд компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Энэ хүрээнд тус системийг хэрхэн хэвшүүлэх, ашиглах талаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын мэргэжилтнүүдэд цахим сургалтыг хийсэн юм. Сургалтаар “What3Words” системийг ашиглан дуудлагаар ирүүлсэн 3 үгээр хэрхэн байршлыг тогтоож ажиллах талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 тоот тушаалаар батлуулсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх заавар, аргачлал”-д гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагыг хаягийн бүртгэл, координат, 3 үгт хаягийг ашиглана хэмээн заасан. Энэхүү системийг нэвтрүүлснээр аливаа аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж бүрдэх юм.гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.