Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Энхтүвшин: Бизнесийг хааж боогдуулах асуудал гаргахгүй байх чиглэл гаргалаа

Улсын онцгой комисс хуралдлаа. Хурлаар “Covid-19” халдварын нөхцөл байдал, гадаадаас монгол иргэдээ татан авах бэлтгэл, төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хурлаас гаргасан шийдвэрүүдийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрээр “УОК-ын хурлаар “Covid-19” халдварын нөхцөл байдал, гадаадаас ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл ажил ямар байгаа талаар мэдээлэл сонслоо. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ халдвартай 194 хүн хүлээж авч, 89 хүнийг эмчилжээ. Халдварын тохиолдол есөн улсаас зөөврлөгдөж орж ирснээс 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн байна. Эм тариа хамгаалах хэрэгслийн хувьд 30 хувийн нөөцтэй байна. Харин “N95” маскны хүрэлцээ хангалтгүй байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийг УОК-оос өглөө. Маргааш Энэтхэг рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, ламхай нарыг авчирна. Зургаадугаар сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэдээ татан авна. Зургадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна. Зургадугаар сарын 21-нд АНУ руу нислэг хийнэ. Мөн зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авна. Өнгөрсөн хугацаанд агаараар, авто зам, төмөр замаар 63 мянган иргэнээ татан авсан байна. Агаарын тээврээр л гэхэд 9500 иргэнээ татан аваад байна.

Мөн хилийн боомтуудын асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд олон улс хоорондын ачаа тээврийг бууруулж, ямар нэгэн байдлаар саатуулаагүй. Тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Цаашид бизнесийг дэмжих зайлшгүй шаардлага байна. Тиймээс бизнесийг хааж боогдуулах асуудал гаргахгүй байх чиглэл гаргалаа. Энэ хүрээнд бизнесийн байгууллагуудад хүндрэл бэрхшээл учруулахгүйн тулд төрийн байгууллагуудын давхардсан шалгалтыг зогсоохоор шийдвэрлэж байна. Зургаа, долоодугаар сард давхар шалгалт хийхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *