Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 хувиар буурч, зарлага 17 хувиар өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний таван сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 (1.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин зарлага 1.1 их наяд тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.9 (17.7%) тэрбум төгрөгөөр өслөө.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 171.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 129.8 (17.3%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.8 (2.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний таван сард 89.2 мянган хүн хамрагдсаны 62.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 37.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 5 сард 36.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.2 (29.4%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *