Categories
мэдээ нийгэм

Сайн дурын ажилтан Коннор Винникомбэ “Бадамлянхуа” хүүхдийн төвийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор 7 хоногийн марафон алхалт эхлүүллээ

“Бадамлянхуа” хүүхдийн төвийн сайн дурын ажилтан Англиын иргэн ноён Коннор Винникомбэ тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 дугаар сарын 7-наас 14-ны өдрүүдэд7 хоногийн хугацаанд марафон алхалт эхлүүллээ. Ингэхдээ тэрээр өглөө 08:00 цагаас Сүхбаатарын талбай- Гачууртад байрлах Бадамлянхуа хүүхдийн төв- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар өдөрт 1 удаа 7 хоногийн турш алхаж байгаа бөгөөд энэхүү үйлдлээрээ “Бадамлянхуа” хүүхдийн төвд хандив өргөхийг иргэдэд уриалж байгаа юм. Тус төвийн үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг тэрээр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Ковид-19” цар тахлын улмаас “Бадамлянхуа” хүүхдийн төвийн хүүхдүүд өнгөрөгч 1 дүгээр сараас хойш гэртээ хөл хорионд орсон. Бид тэднийгсэтгэлийн хаттай, тэвчээртэй байлгахын тулд илүү тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ нь хүүхэд багачуудын сэтгэлзүйнэрүүл мэндэд хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл юм. Иймд би 7 хоногийн хугацаанд марафон алхалт хийх бөгөөд энэхүү үйлсдээ зориулж хандив цуглуулах юм. Та бүхэн энэхүү сайн үйлсийг бүтээхэд намайг дэмжинэ үү” хэмээн уриалсан байна.

“Бадамлянхуа” хүүхдийн төв нь анх 1995 онд Австралийн иргэн Диди Ананда Каликагийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд ар гэртийнхэндээ хаягдсан, нийгмийн хүчирхийлэлд өртсөн тусламж зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг амьдрах орчин, хайр халамж, дэмжлэг үзүүлэн аз жаргалтай, бодитой, эерэг ирээдүйг бий болгох зорилгоор өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус төвд нийт 3 сартайгаас 18 нас хүртэлх 76 хүүхэд хамрагдаж байна. Тус төв нь төсвийн бус ТББ бөгөөд хүүхдүүдийг хоол хүнс, эрүүл мэнд, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэглээгээр хангах, хүүхдүүдийг хөгжүүлж, ядуурлын мөчлөгөөс ангижирахад нь туслах, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, зөвлөгөө өгөх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдрах чадварыг нь сайжруулах, хүхэд бүрт халамж, анхаарал тавин мэдрүүлж, гэр бүлийн бүлийн хайраар дутаалгүй өсгөх, насанд хүрч, төвөөсөө явсан хүүхдүүдийг орхилгүйгээр үргэлжлүүлэн дэмжсэнээр тэдний амьдралыг илүү эрсдэлгүй болгож, ажилд орох, боловсрол эзэмшихэд нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм.

Та бүхэн “Бадамлянхуа” хүүхдийн төвийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсвэл тус төвийн “Хаан” банкны 5033092691 (Бадамлянхуа Хүүхдийн Төв) тоот дансанд хандив өгөн өөрийн дэмжлэгийг үзүүлэх боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *