Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын судалгаа шинжилгээний ТОЙМ

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжит судалгаа шинжилгээний тоймыг танилцуулж байна. Дэлхий дахинд тархаад буй цар тахлын эсрэг улс орон бүр анхаарал хандуулан ажилласаар буй юм.

Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгины эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.


  • ОХУ-д коронавируст халдварын эсрэг үйлчилгээтэй “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлэв. Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд 3-р шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.
  • Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ. Иймд судлаачид COVID-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.
  • Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгины эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.
  • Америк болон Канадын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн коронавируст халдвартай 48 хүүхдийн (4-16 насны) 83% хавсарсан буюу архаг хууч өвчтэй, 38% амьсгалын аппаратад, 23% нь 2 ба түүнээс олон эрхтний дутагдалд оржээ. Харин тэдний эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хугацаа 3-9 хоног байжээ. Хүүхэд хавсарсан өвчтэй байх нь коронавируст халдварын үед анхаарах чухал хүчин зүйл гэж судлаачид үзжээ.
  • Италийн Бергамо хотын эмч нар коронавируст халдвартай хүүхдүүдийн дундах Кавасаки төст өвчнийг өмнө нь энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй харьцуулжээ. Ингэхэд коронавируст халдвар авсан кавасаки төст өвчтэй хүүхдүүдэд зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл болон зүрхний булчингийн эмгэг, залгиур эсийн (макрофаг) идэвхжлийн хам шинж өндөр хувьтай бүртгэгджээ. Энэ нь судасны бүлэн болон үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байгаагийн илрэл гэжээ.
  • Харвардын Анагаах ухааны сургуулийн Дерматологийн тэнхимийн судалгааны баг COVID-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучуудад хөл, гарын хурууны хэсгээр арьсны эмгэг (COVID Toes) илэрч буй талаарх судалгааны дүнг нийтэлжээ. Судалгаанд хамруулсан 505 өвчтөнөөс 63 хувьд нь /17-38 нас/ арьсны эмгэг 14 хоногийн турш илэрсэн байна. Иймд судалгааны баг залуучуудад хандан гар болон хөлийн арьсаа ажиглан, өнгө нь хөхөрч хувирах, арьсны эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, COVID-19-ийн шинжилгээ өгөхийг зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *