Categories
мэдээ нийгэм улс-төр

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүсэлтийнх нь дагуу энэ сарын 3-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар COVID-19 цар тахлын үед хоёр улсын харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, өмнө болсон өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр хоёр улсын удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй болон тогтвортой байдлын асуудлаар санал солилцож, харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломжтойг талууд цохон тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, энэ чиглэлээр олон улсын хууль эрхзүйн хүрээнд хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ.