Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл хийж байсан цэргийн алба хаагч нас баржээ

Тавантолгой дахь зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлд гарсан байсан алба хаагч ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Талийгаач нь 47 настай байсан бөгөөд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа Налайх дахь 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч цолтой байжээ.

Тэрээр бэлтгэлээ хийсний дараа бие нь гэнэт муудан, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *