УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсч 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, говь талын нутгаар 28-33 градус, Олон нууруудын хөндийн зүүн хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. |