Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын найман байршилд 52 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Маршалын гүүрнээс Гачуурт-Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн замыг VI сарын 10-нд нээхээр болжээ. Үүний дараа Таван шар–Саппоро, Саппоро–Баянбүрд, МУБИС–Зүүн 4 зам, Зүүн 4 зам–Офицеруудын ордон, Яармагийн гүүр–Маршалын гүүр–Зайсангийн гүүр–Скай Ресорт–Баянзүрхийн товчоо–Налайхын замтай тус тус холбосон дугуйн замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.