УИХ-ын хаврын ээлжит чуулганы V/14-ний өдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы пүрэв, баасан гаригийн хуралдаанаар:
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад;
- Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, багшийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.