Categories
мэдээ нийгэм

​​Соёмботой ууланд дахин гал гарчээ

Соёмботой уулыг “Аялж уул” компани ухаж эхэлжээСоёмботой уулын зүүн талд өнөөдөр дахин гал гарчээ. Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын албаны 37, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дөрөв, ойн хээрийн эргүүлийн дөрвөн ажилтан нийт 60 гаруй хүн ажиллаж, 13.18 цагт цурманд оруулжээ. Түймэр нийт 1.5 га талбайг хамарсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *