Categories
мэдээ нийгэм

“Хил хязгааргүй сэтгүүл зүй”-н жагсаалтад Монгол улс 73-т бичигджээ

Reporters Without Borders буюу “Хил хязгааргүй сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас жилд нэг удаа гаргадаг дэлхийн улсуудын хэвлэлийн эрх чөлөөний индексчлэл хэвлэгджээ. Уг жагсаалт нь тухайн улсад хэвлэн нийтлэх эрх зүй хэр зэрэг чөлөөтэй байж чадаж буйг илэрхийлдэг агаад дэлхийн 180 улсыг хамарсан дээрх үнэлэмжэнд Монгол улс 73-р байранд орсон байх юм. Хонг Конг 80-д, Израиль 88-д, Украйн 96-д, ОХУ 149-т гэх мэтчилэн Монгол улсын хойно жагссан хөгжил дэвшлээрээ манай улсаас хавьгүй илүү ч сэтгүүл зүйн хувьд хоцорч яваа улсууд арвин харагдлаа. Норвеги улс сэтгүүлчдэд хамгийн элгэмсэг ханддаг нээлттэй улс хэмээн уг жагсаалтыг тэргүүлсэн бол БНАСАУ хамгийн эцсийн байранд оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *