Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Манай улсын хувьд 1,642 хүн тусгаарлалтад байна

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Сүүлийн 24 цагийн байдлаар 213 орон, бүс нутагт 2,182,000 хүн тус өвчнөөр өвчилж, 547,094 хүн эмнэлгээс гарсан. 1.4 сая хүн эмнэлэгт коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүж байна. Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. ОХУ-ын бүх мужид өвчлөл бүртгэгдсэн. Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар үр дүнтэй вакцин, эмчилгээ гартал хүмүүс зай барих дэглэмийг баримтлах хэрэгтэй. Үүнийг 2022 он хүртэл хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн. Манай улсын хувьд 1,642 хүн тусгаарлалтад байна. Түүнчлэн ДЭМБ-аас хөл хориог үе шаттайгаар цуцлахыг анхаарууллаа” гэв.

Мөн “Сонгдо эмнэлэгт илэрсэн хоёр тохиолдолтой холбоотойгоор хоёр өдөр шинжилгээ хийлээ. Хоёр өдрийн шинжилгээгээр коронавирус огт илрээгүй. Иймээс ХӨСҮТ-ийн лабораторид итгэх хэрэгтэй. ЭМЯ тархвар судлалын шаардлага тавьж байгаа. Тухайлбал, фитнес, амралтын газар, сауныг нээхэд нэг дор 10-аас дээш хүн оруулахгүй байх, цонхыг 10-15 минут онгойлгох, амны хаалт зүүлгэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлага тавьж байна. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавьж ажиллана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *