Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянан хэлэлцлээ. Өнөөдөр 15:00 цагт эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 23-ны 08:30 цагт хийхээр товлолоо. Ерөнхий сайд асан М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.