Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 275 зорчигч ирснээс Токиогоос ирсэн хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

Нийт ажиглалтад байгаа 2464 хүнд 380 гаруй эмнэлгийн байгууллагын ажилчид тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдийг олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, гараар хийсэн амны хаалтаа угааж хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна. Сөүл- Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

“Амар” зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр авна. Хариу нь гарахаар, нэг дэхээс гарган ороо чөлөөлөөд, дараагийн онгоцоор ирэх хүмүүсийн бэлтгэл ажлыг хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *