БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрлөө.
Тус нислэг 12:58 цагийн орчимд Сөүлд газардах бөгөөд Сөүлээс 251 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр
- Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
- Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
- Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
- Жирэмсэн 19 хүн
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
- Бусад 13 хүн эх орондоо ирнэ.