Categories
мэдээ нийгэм

Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлжээ

АН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус намаас Монгол өрх-Хөгжлийн бодлого нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа, “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ. Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй. Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах боломжийг бүрдүүлнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *