Categories
мэдээ цаг-үе

Ургаж буй ойг энгэрээр нь огтолчихдог цэвдэг сэтгэлтэн байх юм

Монголын газар нутгийн зөвхөн наймхан хувийг ой мод эзэлдэг гэх тоо баримт байдаг юм билээ. Байгаль чимж агаар цэвэршүүлдэг энэ бурханы сайхан бүтээлийг нүдний цөцгий мэт хайрлах ёстой атал хүйтэн цэвдэг хандаж зөвхөн өөрийнхөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн сүйтгэж буй цэвдэг сэтгэлтэй ороолонгууд байна аа. Хойд чиглэлийн зуслангуудын нэг болох Яргайтын ам гэж хангайн сайхан хишиг бий. Тэр амны хойд энгэрээр найлааж ургасан холимог ойн дунд (захад нь биш шүү) га илүүтэй газрын модыг яйртал нь тайраад байшин босгочихсон шинэ цагийн баянг харлаа. Анхлан зулзган моднууд хөрснөөс соёолж гуч, дөчин жил урган байж шүхэрлэх хэмжээндээ хүрснийг өөрийн нүдээр харж амьдарсны хувьд харамсахын дээдээр харамсах буюу. Ойн захын модуудыг огтлоод зуслангийн байшин барьчихдаг зэрлэгүүдийг жигшээд байдаг байсан чинь бүр одоо дотор нь орж огтолж байгаад байшин барьчихдаг юм байна шүү. Уг нь ойд босгосон оромж нар үзэхдээ муу, чийгтэй, хорхой шавжинд хурдан идэгддэг, бороо хуртай үед дулаан тогтдоггүй гээд сөрөг талууд байдаг ч гэлээ бусдаас онцгойрч “би ийм чинээлэг” гэдгээ дөвийлгөх гэсэн хүмүүний муйхар санааг зогсоохгүй бололтой. Газар мундсан мэт авирлах ийм хүмүүсийг зүгээр битгий орхиоч, Төр минь.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *