Categories
мэдээ спорт

Боксчин Б.Чинзориг Олимпын эрх авлаа

Эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүч сорин 3:2-оор /29:28, 28:29, 30:27,29:28, 28:29/ ялж Олимпын эрх авлаа.

Ийнхүү ОУХМ Б.Чинзориг Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын эрх авсан анхны тамирчин болов. Хүрэл медалийн болзол хангасан Б.Чинзориг өнөөдөр орон нутгийн цагаар үдээс өмнө мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин Абдураимов Елнуртай тулалдана.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний үдээс өмнө хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдаж 0:5-аар /30:27, 30:27, 30:25, 30:27, 30:27/ ялагдлаа.

Харин үдээс хойш эмэгтэйчүүдийн 60 кг-д хүрлийн төлөө ОУХМ М.Намуун, Энэтхэгийн Б.Симранжиттай тоглож 0:5-аар /30:27, 30:27, 29:28, 29:28, 30:27/ хожигдсон бол эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өмнөх өдөр ялагдсан ч Олимпын 5 дахь эрхийн төлөө өчигдөр Индонезийн тамирчинтай хүч үзэж 5:0-ээр /29:28, 29:28, 29:28, 29:28, 30:27/ яллаа. Тэрбээр одоо Ираны тамирчинг ялбал олимпын эрхээ өвөртлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *