Categories
мэдээ нийгэм

Маргааш, нөгөөдөр ажил эхлэх, тарах үеэр нийтийн тээвэр үйлчлэхээр боллоо

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал сунгасан юм. Мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй гэж мэдэгдсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон.

Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр маргааш, нөгөөдөр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеэр ажлын өдрүүдэд үйлчлэхээр болсон тухай мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *