Categories
мэдээ нийгэм

1072 ширхэг хувьцаатай иргэд 96480 төгрөгийн ногдол ашиг авна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх ажээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Харин иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *