Categories
мэдээ нийгэм

“Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сургалт”-ыг зохион байгууллаа

Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа Төсөл”(Төслийн ахлагч Ким Жинь Хый) нь БНСУ-ын Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Монголын төрөлжсөн лавлагаат төв эмнэлгүүдийн сувилахуйн албаны дарга нарыг урин “Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сургалт”-ыг өнгөрсөн 2 сарын 3-аас 6-ны өдрийн хооронд зохион байгуулсан.

БНСУ-ын Хавдар судлалын үндэсний төвд 3 өдөр үргэлжилсэн “Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сургалт”-нд Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн(Д.Нямсүрэн), Нийслэлийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн(Ц.Сонгиносүрэн) нараас гадна Монголын төрөлжсөн лавлагаат төв эмнэлгүүдийн 11 сувилахуйн албаны дарга нар болон Монголын Үндэсний Их Сургуулийн 4 багш оролцсон. Уг сургалтыг БНСУ-ын Хавдар судлалын үндэсний төвийн сувилахуйн албаны дарга (Ким Ми Ёнь) ба 11 лектор удирдан явуулсан.

“Хорт хавдрын тухай ойлголт”, “Элэгний хорт хавдартай өвчтөний сувилахуй”, “Ходоод гэдэсний замын хорт хавдартай өвчтөний сувилахуй”, “Уушгины хорт хавдартай өвчтөний сувилахуй”, “Эмэгтэйчүүдийн хорт хавдартай өвчтөний сувилахуй”, “Цусны хорт хавдартай өвчтөний сувилахуй”, “Хорт хавдартай өвчтөний ди стрессийн менежмент”, “Хорт хавдартай хүүхдийн сувилахуй”, “Хорт хавдартай өвчтөний өвчин намдаах эмчилгээ”, “ Хорт хавдрын үед хэрэглэх эм, гаж нөлөөг зохицуулах”, “Туяа эмчилгээ хийлгэж буй өвчтөний сувилахуй”, “Хорт хавдраас эдгэрсэн үйлчлүүлэгчийн сувилахуй ” гэсэн сэдвүүдээр сургалт явагдсан байна.

Энэ удаагийн сургалтаар дамжуулан Монголын төрөлжсөн лавлагаат төв эмнэлгүүдийн сувилахуйн албаны дарга нар хорт хавдрын төрлөөр өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах, хорт хавдартай өвчтөнг хянах арга зам болон хорт хавдрын бүртгэлийн материалыг бүрдүүлэх тухай суралцаж болох юм.

Уг сургалтанд оролцсон Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д. Нямсүрэн нь “Энэ удаагийн “Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сургалт”-аар дамжуулан хорт хавдар болон хорт хавдрын төрлөөр нь өвчтөнг сувилах стратеги, хорт хавдартай өвчтөнг дэмжих бодлого болон хорт хавдрын бүртгэлийн тухай сурч чадсан бөгөөд БНСУ-ын хорт хавдрын менежментийн төсөл маш боловсронгуй хөгжсөн бөгөөд сувилахуйн үйл ажиллагааны чадварыг газар дээрээс нь харж сонсох боломжтой байлаа. Уг хөтөлбөрийг бэлтгэх гэж хичээл зүтгэл гарган ажилласан бүх хүмүүст баярлалаа” гэж хэлсэн.

Сургалтын хөтбөрийг зохион байгуулсан төслийн ахлагч Ким Жинь Хый профессор (Чусонь Их Сургуулийн Сувилахуйн тэнхим) нь “Энэ удаагийн сургалт нь Монголын сувилахуйн боловсролыг дээшлүүлэх төслийн нэг хэсэг бөгөөд БНСУ-ын Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан. Монголын төрөлжсөн лавлагаат төв эмнэлгүүдийн сувилахуйн албаны дарга нар уг сургалтаар дамжуулан сурсан мэдсэн зүйлээ Монголын бүх хэсэгт хүргэж, Монголын хорт хавдартай өвчтөнүүд болон тэдний гэр бүлийн төлөө идэвхтэйгээр ашиглаасай гэж хүсэж байна” хэмээн дамжуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *