Categories
мэдээ нийгэм

Б.Махбалын хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжүүлжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сард хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг буруутган шалгаж байгаа билээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн юм.

Б.Махбалыг суллана гэдэг мэдээлэл нь худлаа бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийгээд дууссан байна. Улмаар өнөөдөр /2020.02.07/ дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *