Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн ажилчдын ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан нэг тонн денатурат спирт хүлээлгэн өглөө

“Монос Эмийн үйлдвэр”-с нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМЯ-ний харъя эмнэлгүүдийн эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан нэг тонн денатурат спиртийг өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ корона вирусийн халдварын хяналтад байгаа Ухань хотоос ирсэн 31 том хүн, нэг бага насны хүүхэд болон халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ХӨСҮТ-н эмч, сувилагч ажилчдад зориулан нийт 96 хүнд “Монос эмийн үйлдвэр”-с дархлаа дэмжих Салимон бүтээгдэхүүний 1 курс эмчилгээний багцыг нийт 96 хүнд ХӨСҮТ-н эм зүйн албанд хүлээлгэн өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *