Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн дэгдэлтийн үед мөрдөх 10 зөвлөмж

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шинэ коронавирусийн дэгдэлтийн үед мөрдөх 10 зөвлөмжийг хүргэж байна.

1. БЭЭЛИЙ ӨМСӨХ

Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо заавал бээлий өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус хүрэлцэх замаар халдварладаг байж болзошгүй.

2. НҮҮР, НҮД, ХАМРАА НУХАЖ БОЛОХГҮЙ

Ямар ч тохиолдолд гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй.

3. АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ СОЛИХ

Ихэнх амны хаалтыг дээд тал нь 1-2 цагийн хугаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Нэг амны хаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь вирус үржих таатай орчин болдог.

4. БУСАДТАЙ ЗАЙНААС ХАРЬЦАХ

Аль болох бусадтай гар барихаас зайлсхийх хэрэгтэй. Халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаа хагас метр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал гурван метрийн зайнаас харьцах хэрэгтэй.

5. БЭЭЛИЙ ЗЭРЭГ ГАДУУР ӨМСДӨГ БУСАД ХУВЦСЫГ ТОГМОЛ УГААХ

Чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.

6. АЛЧУУРЫГ ТОГТМОЛ АРИУТГАХ

Гэрийн нөхцөлд ариун цэврийн болон гал тогооны өрөөний бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гаргах. Харин албан тасалгааний нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах зүйтэй. Учир нь чийгтэй алчуур нь олон төрлийн томуу, томуу төст өвчний вирус үржих таатай орчин болдог.

7. ХААЛГА ОНГОЙЛГОХДОО АЛЬ БОЛОХ ГАРААРАА БАРИХГҮЙ БАЙХ

Учир нь хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр бээлий өмсөхийг зөвлөж байгаа юм. Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байх хэрэгтэй. Мөн шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерийн хулгана, гар зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй

8. ЗӨВХӨН ӨӨРИЙН АЯГА, ТАВАГ, ХАЛБАГА, СЭРЭЭ, САВХААР ХООЛЛОХ

Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг. Тиймээс коронавирусийн дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна. Учир нь хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.

9. ХҮНСЭНДЭЭ АМЬД АМЬТАН ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХ

Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаж болохгүй.

10. ЦОНХ, ХААЛГЫГ НЭЭЖ АГААРЫН СЭЛГЭЛТ ХИЙХ

Боломж гарах бүрт гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлт хийж байх хэрэгтэй. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *