Categories
мэдээ нийгэм

Анагаах ухааны хүрээлэн ШУА-д харьяалагдана

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ШУА-ийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит Их чуулганыг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.

2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг танилцуулах юм.

Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь өдгөө АШУИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-ийн харьяанд авчрах тухай саналыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн танилцууллаа. Энэ асуудлыг хууль дүрмийн дагуу, дэс дараалалтай авч хэлэлцэнэ гэдгээ Тэргүүлэгч гишүүд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *