Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван тохиолдол бүртгэгджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 305 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ. Харин хүний амь нас эрсдсэн осол гараагүй байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Мөргөлдөх хэлбэрээр -1 байна.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван тохиолдол бүртгэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарчээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315-ыг нь шалгаж шийдвэрлэжээ.

Тус албанд бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14 хүн гэмтсэн байна. Эдгээр ослын хэлбэрийг үзвэл, явган зорчигч мөргөсөн 9, автомашин хоорондоо мөргөлдсөн 11, гэрлийн шон, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол гарсан байна.

Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • Баянзүрх дүүргийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
  • Мөн Баянзүрх дүүргийн нутаг Цайз төвийн урд замд “Mercedes benz” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас “T.Pruis”, “N.Caravan”, “T.Pruis” маркийн гурван автомашинтай мөргөлдөж, зорчигч хоёр хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож, өртсөн жолооч нэг, явган зорчигч хоёр бүртгэгдсэн байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуй нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслол зохион байгуулдаг билээ.

Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна.

Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг саатуулжээ

Image result for согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонӨнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд зам тээврийн ослын 391 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 26 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд байсан байна. Гудамж замуудад хийсэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Баянхошууны замд ниссан тийда маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан 10 настай И нарын хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг замд тоёота приус маркийн автомашины жолооч А зам дээр зогсож байсан автомашины араас мөргөж жолооч 25 настай Т, зорчигч Б нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтжээ. Уг хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *