Categories
гадаад мэдээ

Д.Трампад итгэл үзүүлэх асуудлын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгч
Д.Трампад итгэл үзүүлэх
эсэх асуудал дэлхийн хэвлэл
мэдээллийн хэрэгслийн
анхаарлыг татаад буй.
Конгрессын доод танхим
болох Төлөөлөгчдийн
танхим саяхан Д.Трампыг
огцруулахыг хүлээн зөвшөөрч,
холбогдох бичиг баримтыг
хэлэлцүүлэхээр Сенатын
танхимд өргөн барьсан.
Улмаар тэрээр албан үүргээ
гүйцэтгэх хугацаандаа өөрт
нь итгэл үзүүлэх асуудал
хөндөгдсөн гурав дахь
ерөнхийлөгч болоод буй.
Төлөөлөгчдийн танхим түүнийг
шүүхэд өгөх зорилгоор санал
хураалт явуулж олонхын
санал авсан. Тодруулбал,
санал хураалтын дүнгээр
бол түүнийг импичментийн
асуудлаар шүүх нь зүйтэй гэж
үзсэн билээ. Харин Цагаан
ордны тэргүүн өөрийг нь
буруутгах болсон үндэслэлийг
няцааж, энэ бол улс төрийн
явуулга гэж үзээд байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн
сонгууль ирэх онд болно.
Д.Трампын гол өрсөлдөгч нь
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан
Жо Байден. Д.Трамп түүний
хүү Хантертай холбоотой
хэргийг шалгаж өгөх хүсэлтийг
Украины ерөнхийлөгч
В.Зеленскийд тавьсан байдаг.
Харин Конгрессын зүгээс
түүний энэхүү үйлдлийг
албан тушаалаа урвуулан
ашигласан гэж буруутгаж
байгаа юм. Өөрөөр хэлбэл,
ирэх сонгуульд өөрийнх нь гол
өрсөлдөгч гэгдэх Жо Байденыг
унагах үүднээс башир арга
хэрэглэсэн гэх. Тодруулбал,
Украины нэгэн компанийн
ТУЗН-ын гишүүн гэгдэх Жо
Байдены хүүтэй холбоотой
хэргийг шалгуулахаар
Украины төрийн тэргүүнд
дарамт шахалт үзүүлсэн нь
хууль зөрчсөн хэрэг гэж үзэж
байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт
Конгрессын доод танхим буюу
Төлөөлөгчдийн танхим уг
асуудлыг хэлэлцэн түүнд
итгэл үзүүлэхийг хүлээн
зөвшөөрсөн. Одоо Конгрессын
дээд танхим болох Сенатын
танхимын гишүүд хүлээн
зөвшөөрвөл тэрээр огцрох
боломжтой болж байгаа
юм. Юутай ч Д.Трамп дээрх
үйл явдлыг эрс няцаагаад
“Энэ бол хуурамч мэдээ.
Утсаар ярих үед миний яриаг
Америкийн болон гадаадын
тусгай албад сонсож байх
магадлалтай тул би илүү
дутуу юм огт яриагүй” хэмээх
тайлбарыг өгчээ.

Хэрэв эрх мэдлээ
буруугаар ашиглаж, Украинтай
холбоотой шуугианаар
Конгресст саад учруулсан
гэдэг нь тогтоогдвол асуудал
үүсэх магадлалтай аж.

Цагаан ордны тэргүүний
хувьд уг асуудалд өндөр
ач холбогдол өгч байгаа
нь тодорхой. Тухайлбал,
өнгөрсөн пүрэв гаригт
шүүхээс түүнд тулгаж байгаа
хоёр асуудлыг батлахын
тулд хэлэлцүүлэг зохион
байгуулсан байдаг. Үүнтэй
зэрэгцэн Д.Трамп өглөөний
арван цагаас өмнө твиттерт
87 удаа жиргэсэн тухай мэдээ
хөвөрчээ. Тухайн өдрийн
төгсгөлд түүний жиргээ
123-д хүрсэн гэжээ. Түүнээс
гадна өнгөрсөн ням гаригт
Төлөөлөгчдийн танхимын
дарга Ардчилсан намын
гишүүн Нэнси Пелосигийн
эсрэг гүтгэлгийн шинжтэй
бүдүүлэг няцаалтыг ч хийсэн
гэх. Энэ талаар Д.Трамп
“Нэнсигийн шүд унаж байна.
Түүнд бодох цаг ч алга” гэж
хэлсэн бичлэгийг олонд ил
болгосон. Энэ үйлдэл нь
АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг
улс төрийн шүүх хурал нь их
өвөрмөц нөхцөлд болох нь
гэсэн хардалтыг төрүүлээд
буй.

Д.Трампыг огцрохыг шаардав

Нью-Йоркийн гудамжинд
саяхан 100 гаруй хүн
ерөнхийлөгч Д.Трампыг албан
тушаалаас нь огцруулахыг
шаардан жагссан. Жагсаалд
1000 гаруй хүн энэ санаачилгад
нь нэгдсэн гэх.

19 настай оюутан Серена
Херцог “Би энэ жагсаалыг
үүсээд байгаа асуудлыг
шийдвэрлэх, цаашлаад
бидний ирээдүйд нөлөөлнө
гэж үзэж байгаа тул энд байна.
Миний хамгийн их хүсч байгаа
асуудал бол Хүрээлэн буй
орчны тухай хууль” гэжээ.

Таймс Сквер өргөн
чөлөөнд цугларсан жагсагчид
“Трамп огцор болон Трамп
хуулиас дээгүүр биш” гэж
хашгирч байжээ.

Д.Трампыг шүүх хурлын дүрмийг баталжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн
танхимын хууль сахиулах
хороо ерөнхийлөгч Д.Трампыг
албан тушаалаас нь
огцруулах талаар хэлэлцэх
мэтгэлцээнийг зургаан цаг
хийхээр товложээ. Энэ
үеэр түүнийг Сенатын улс
төрийн шүүхээр оруулахыг
шийдвэрлэх зорилгоор
Шүүхийн хорооны баталсан
санал хураалтын шийдвэрийг
хэлэлцсэн байна.

Мөн Төлөөлөгчдийн
танхим эрх мэдлээ хэтрүүлэн
ашигласан болон Конгрессын
ажил д саад учруул сан
шалтгаанаар Д.Трампыг
огцруулах шийдвэрийг батлах
санал хураалтыг өнгөрсөн
долоо хоногт явуулсан.

Мөн Сенатыг Д.Трампын
эсрэг чиглэсэн шийдвэр
батлагдсаны дараа энэ
хэргийг шүүх прокуроруудыг
томилох тогтоолыг батлахыг
зөвшөөрсөн юм. Түүнээс
гадна гишүүдийн маргааныг
шийдвэрлэж ерөнхийлөгч
Д.Трампыг АНУ-ын түүхэн дэх
хийсэн үйлдлийнхээ төлөө
буруутгагдсан гурав дахь
ерөнхийлөгч болгох санал
хураалтыг эхлүүлсэн талаар
мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *