Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн дуудлага мэдээлэл олон бүртгэгджээ

Image result for Цагдаа
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн малчин 36 настай Т энэ сарын 09-ны өдрийн 17.40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг алга болсон талаарх дуудлагыг нөхөр нь аймгийн Онцгой байдлын газар мэдэгдсэн байна. Ийн мөн өдрийн 18:45 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 22.50 цагт малчин Б-ийнд байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Энэ өдөр объектын гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх өдрүүдийнхээс илүү их бүртгэгджээ.

  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн хоёрдугаар гудамжинд иргэн О-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй граж, “Бонго пронтиер” загварын ачааны автомашин шатаж байсныг алба хаагчид нэг цаг ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны тавдугаар багийн Замчдын хэсгийн 7 дугаар байранд иргэн Х-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Цэнхэр хороолол дахь нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын 15 дугаар гүний худаг Худаг шатаж байсныг алба хаагчид 45 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Ховд, Хөвсгөл аймагт таван ханатай гэр бүрэн шатсан ч азаар хүний амь эрсдээгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *