Categories
мэдээ нийгэм

Барилгын дээвэр дээр гал түлсэн зөрчилд шийтгэл ногдууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 222” хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан тохиолдол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр шөнө хүйтэн хоносон учраас барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *