Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд БНХАУ-ын иргэн жоншинд даруулан нас барсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Баян-Овоо суманд байрлах жонш олборлох тусгай зөвшөөрөлтэй “Ханшашир” ХХК-ийн уурхайд хүн нас барсан гэх мэдээлэл ажилчдаас 14:40 цагт ирсэн байна. Хэргийн газрын үзлэгээр тус уурхайн гэрээт ажилтан болох БНХАУ-ын иргэн жоншинд даруулан нас барсан байжээ.
Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна.