Categories
мэдээ нийгэм

Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьжээ

Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн. Түүнийг өглөөний 10:35 цагаас эхэлсэн байцаалт 14 цаг орчим үргэлжилсний дараа шөнийн 00:00 цагт дуусчээ. Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах нь зүйтэй гэж үзэн мөрдөн байцаагчид түүнд XI сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан ба тогтоосон хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *