Орхон аймгийн ЗДТГ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй хойд бүсийн аймгуудын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2019” сургалт зөвлөгөөн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ.
Тус сургалт зөвлөгөөнд Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын төлөөлөл 400 гаруй санхүүчид оролцож байна. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Орхон аймгийн ИТХ–ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, ММНБ–ын Институтийн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшин нар зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ.
Энэ чуулганаар “Төрөөс нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлого чиглэл”-ийн талаар ярилцаж байна.