Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яам хуулийн төсөл боловсруулан, хуулийн төсөлд санал авч эхэлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг. мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1.47.3.2 дахь заалт. 47 4 дэх хэсэг. 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон.
Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт бүрдэх 1.3 их наяд төгрөг орж ирэх боломжгүй болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан юм. Тиймээс энэ байдлыг залруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан, нэн яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн твиттер хуудастаа жиргэжээ.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор УИХ Ашигт малтмалын тухай хуулиа Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой талаар хуульчид тайлбарлаад байгаа юм.
Хүчингүй болсон хуулийн заалтууд:
- 47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
- 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:
- 47.3.1.дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
- 47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
- 47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
- 47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:
№ | Бүтээгдэхүүний нэр төрөл | Хэмжих нэгж | Жишиж үнэлэх бүтээгдэхүүн | Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ | Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь | ||
Хүдэр | Баяжмал | Бүтээгдэхүүн | |||||
11 | Боловсруулаагүй нүүрс | тн | Нүүрс | 0-25 хүртэл | 0 | – | |
25-50 хүртэл | 1 | ||||||
50-75 хүртэл | 2 | – | |||||
75-100 хүртэл | 3 | ||||||
100-125 хүртэл | 4 | ||||||
125 ба түүнээс дээш | 5 | ||||||
12 | Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) | тн | Нүүрс | 0-100 хүртэл | – | 0 | – |
100-130 хүртэл | – | 1 | – | ||||
130-160 хүртэл | – | 1.5 | – | ||||
160-190 хүртэл | – | 2 | – | ||||
190-210 хүртэл | – | 2.5 | – | ||||
210 ба түүнээс дээш | – | 3 | – | ||||
13 | Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) | тн | Кокс | 0-160 хүртэл | – | 0 | |
160-190 хүртэл | – | 0.5 | |||||
190-210 хүртэл | 1 | ||||||
210-240 хүртэл | 1.5 | ||||||
240-270 хүртэл | 2 | ||||||
270 ба түүнээс дээш | 2.5 |