Categories
мэдээ нийгэм

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан хоёр хүнийг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Авто замын шалган нэвтрүүлэх товчооны хажууд ачааны автомашин мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлага 2019.10.31-ний өдрийн 19:17 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15.5 км зам туулан 19:38 цагт очиход Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Н /27 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Киа Гранто” загварын ачааны автомашин, иргэн Ш-ийн жолоодож явсан 3 зорчигчтой “Хино” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Ослын улмаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны харьяат иргэн Ш /45 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М-ийн Б /15 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвд шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *