Categories
мэдээ нийгэм

Зуух дэлбэрээгүй, ахуйн түймэр гарсан гэв

Өнгөрөгч амралтын өдрүүдэд айлын зуух дэлбэрч, аав хүү хоёр ГССҮТ-д хүргэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Албаны эх сурвалжаас тодруулахад, зуух дэлбэрээгүй гал гарсан хэмээн хэлж байна.

хэргийг тодруулбал, энэ сарын 25-ны 17.00 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Тахилтын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага НОБГ-д иржээ. Энэ дагуу онцгой байдлын зургаан аврагч найман настай хүү, 37 настай аавын хамтаар бага зэрэг түлэгдсэн байсныг анхан шатны тусламж үзүүлж, гэрт нь үлдээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *