Categories
мэдээ нийгэм

музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

Image result for Захиргааны хэргийн шүүх

Захиргааны хэргийн шүүхэд иргэн Ц.Уянга тэргүүтэй иргэдийн нэхэмжлэлээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал 2019.10.21-ны өдөр боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Байгалийн түүхийн музейн барилгыг аравдугаар сарын 31-ний дотор нураах ёстой. Өмнө нь нэхэмжлэл дээр дурдагдсан хариуцагч талууд шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурал долоо хоногоор хойшлогдоод байжээ. Одоо Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерт шалгарсан компанийн зүгээс аравдугаар сарын 31-ний өдрийн дотор барилгыг нураах ажлыг гүйцэтгэх учраас ажлаа эхлүүлсэн гэдгийг шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шүүх хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүх хуралд нэгдэн оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *