Categories
мэдээ нийгэм

Хүн барьцаалсан хэрэг гарчээ

Image result for цагдаа

Бусдад хутга тулган дарамталж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Энэ сарын 19-ны өдөр Ховд аймгийн Дулааны цахилгаан станцын дарга н.Сурмаажавыг дөрвөн этгээд барьцаалж, хоёр удаа хутгалан, машинаараа авч зугтсан байна. Тэдний нэг нь шоронгоос суллагдсан этгээд байсан аж. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид ажиллагаа зохион байгуулж, гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилж, барьцаанд орсон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Урьдчилсан мэдүүлгээр Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд уг хэргийг зохион байгуулснаа мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллага энэ талаар “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллаж байна, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *