Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөх ҮСХ-нд ажиллав

Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөхүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийхээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдөр ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөх “Consulting Where” компанийн захирал Андрев Күүт ҮСХ-нд ажилласан.

Энэ үеэр түүнийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхан хүлээн авч уулзаад хүн амын тооллого, өрхийн бүртгэл, статистикийн мэдээ цуглуулах үйл ажиллагаа зэргийн талаар ярилцсан бөгөөд “Үндэсний статистикийн салбарт 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогод Газарзүйн мэдээллийн санг анх ашиглаж нэвтрүүлсэн. Үүнээс хойш бүх төрлийн тооллого судалгааны нэгжийн байршил тодорхойлох ажлыг тухайн цаг үеийн технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэн ашиглаж, оронзайн мэдээллийн сан бүрдүүлж хэрэглэгчдэд хүргэж ирсэн. Сүүлийн үед Тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг байршлаар тооцох, оронзайн мэдээлэл ашиглан ТХЗ-ын үзүүлэлт тооцох зэрэгт түлхүү ашиглаж байна” хэмээн онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *