Categories
мэдээ нийгэм

Монгол улсын харьяатаас гарсан 1289 иргэн байна

Монгол улсын эдийн засгийн хэрэгжүүлэгч агентлаг, гадаадын харьяатын газар энэ оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажил, гадаадын иргэдийн талаар барьж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар монгол улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугаа 131 улсын 28268 гадаадын иргэн оршин сууж байгаа байна. Үүний хамгийн өндөр үзүүлэлттэй улсаар БНХАУ байгаа бөгөөд 13764 иргэд амьдарч байгаа аж. Харин HG буюу хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-6993, Австрали-216, БНСВУ-193, ОХУ-115, АНУ-111 гэсэн үзүүлэлттэй байна. Мөн S буюу суралцахаар оршин суух зөвшөөрөлтэй байсан гадаадын иргэдээс БНХАУ-2156, ОХУ-340, БНСАУ-145, Япон-89, Лаогийн БНАУ– 58 иргэдийн тоон үзүүлэлт байгаа юм.

Сүүлийн гурван жилийн байдлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 32 удаагийн зарлигаар нийт 1289 иргэн Монгол улсын харьяатаас гарсан байна. 2019 онд зөрчил гаргасан нийт 1633 гадаадын иргэн байгаа бол 2628 хуулийн этгээд байгаа юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэн “Монгол улсын харьяатын тухай хуулийн онцлог нь иргэн өөрөө хүсээгүй тохиолдолд ямар нэг төрийн байгууллагын хүсэл шахалтаар монгол улсын нэг ч иргэн Монгол улсын харьяатаас гардаггүй. Тийм учраас Монгол улсын иргэн өөрөө хүсэлтээ гаргаад, өргөдлөө бичээд, гэрийн бүлийн гишүүд нь зөвшөөрсний үндсэн дээр Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох шалгалтуудыг хийж зөвшөөрөл олгодог. Ерөнхийдөө бол залуу буюу, дунд эргэм насны хүмүүс Монгол улсын харьяатаас гардаг.” гэв.

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *