Categories
гадаад мэдээ

Хиймэл оюун ухаан хөгжүүлэх тухай үндэсний стратегийг баталжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2030 он хүртэл хиймэл оюун ухаан хөгжүүлэх тухай үндэсний стратегийг баталжээ. Тухайлбал, энэхүү салбарыг хөгжүүлэх, судалгааны ажлыг өргөжүүлэх, хэрэглэгчдэд мэдээллийн нээлттэй байдлыг хангах зэрэг өргөн асуудлыг тусгасан байна. Оросын Засгийн газар ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд “Дижитал эдийн засаг” үндэсний хөтөлбөртөө зохих өөрчлөлтүүдийг оруулж, эцэслэхээр ажиллаж байгаа аж.

Үүнд “Хиймэл оюун ухаан” төсөл багтаж байгаа юм. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нөлөөгөөр ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилд 1.2 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *