Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө угаартсан гэх долоон дуудлага иржээ

Сайжруулсан түлшний асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналт , Эрүүл мэндийн газраас ээлжит мэдээллээ хийлээ.

“Өчигдөр оройн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд долоон өрхөөс дуудлага ирж, 13 хүн хамрагдсан. 10 дугаар сарын 03-15 хүртэлх хугацаанд нийт 145 удаагийн дуудлагаар 306 иргэн эмнэлэгт хандсанаас 124 нь хүүхэд бол 182 нь насанд хүрэгчид байна. Нийтдээ 25 том хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн аж. Одоогоор эмнэлэгт 4 том хүн, 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. НМХГ-аас нийслэлийн хэмжээнд таван лабораторид шахмал түлшний дээжээс шинжилгээ өгсөн. Эдгээрийн хариу бүгд ижил буюу ахуйн хэрэгцээнд хэрэглэж болно гэж гарсан. Бас гадаад улс орон руу шинжилгээнд явуулсан байгаа. Гэхдээ лабораториудын дүнд эргэлзсэндээ явуулаагүй. Шинжилгээний дүнг баталгаажуулах зорилгоор гадаад руу явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна.

Угаарын хийнд хордож байгаа дуудлагаас харахад түлшиндээ бус галлах ажиллагаатай л холбоотой зөрчлүүдээс угаар үүсээд байна. Үнсээ дүүргэх, янданд ан цав гарсан байх, сайжруулсан түлшээ хэт их хийх зэргээс угаар үүсээд байгаа нь ажиглагдсан. Иймээс иргэд өөрсдийнхөө галлагаан дээр л анхаарч ажиллах хэрэгтэй байна. Орой галласныхаа дараа унтахдаа хавхлагаа хаахгүй байх, мөн гэртээ түмпэнтэй ус тавьж хонох зэргээр урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *