Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгаас өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн шинэ олдвор олджээ

Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын төвд орон сууцны барилгын суурь ухах явцад палеонтологийн олдвор илэрчээ.

Уг олдвор аравдугаар сарын 7-ны өдөр барилгын газар шорооны ажил хийх явцад илэрсэн бөгөөд иргэд чулуу хэмээн андуурсан аж. Харин тэнд ажиллаж байсан Соёлын өвийн ажилтан палеонтологийн олдвор болохыг таньж ШУА-ийн Палеонтологи Геологийн хүрээлэнд мэдээлсний дагуу уг олдворыг эрдэм шинжилгээний ажилчдад хүлээлгэн өгчээ.

Олдворыг 120-125 сая жилийн өмнө доод цэрдийн галавын үед амьдарч байсан Зауропод төрлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хойд хөлийн мөч буюу дунд чөмөг, дунд чөмгөний хойд хэсэг буюу нарийн бүдүүн шаантын хэсэг байж болзошгүй гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *