Дэлхийн санхүү, эдийн
засгийн хямрал гүнзгийрэн,
нягт харилцаатай тэргүүлэх
эдийн засаг бүхий худалдааны
түнш орнуудын хооронд ашиг
сонирхол, аюулгүй байдлаа
хамгаалахтай холбоотой
зөрчил нэмэгдэн худалдааны
дайн дэгдэж байна. АНУ,
Хятад хоёрын хоорондын
худалдааны сөргөлдөөн
дуусаагүй байхад дэлхийн
эдийн засгийн дахин нэг
шинэ дайн ид өрнөж байна.
Өмнөд Солонгосын Дээд
шүүх Японы үйлдвэрлэгчдээс
Дэлхийн хоёрдугаар дайны
үеэр Солонгосын ажилчдыг
үнэ хөлсгүй ашигласны
төлөө нөхөн төлбөр шаардах
шийдвэр гаргасныг энэ
сөргөлдөөний шалтгаан
гэж олон улсын тоймчид
тайлбарладаг. Гэвч энэ
сөргөлдөөн маш эртний
уг сурвалжтай болохыг
хоёр улсын шинэ үеийн
харилцааны түүх харуулдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны
үед Японы цэргүүдэд бэлгийн
мөлжлөгөөр ашиглагдаж
байсан эмэгтэйчүүд болон
Японд хүнд хөдөлмөр хийсэн
олзлогдогсдод олгох нөхөн
төлбөр, хоёр улсын засгийн
газар, хувийн хэвшлүүдийн
санхүү зээлийн асуудал гээд
олон ээдрээтэй асуудал
худалдааны дайны үндсэн
шалтгаан болжээ.
Японы эрх баригчид
өнгөрсөн наймдугаар сарын
эхээр наноматериал, өндөр
технологийн бүрэлдэхүүн
хэсгийг хялбаршуулсан
горим, илүү таатай нөхцөлтэй
нийлүүлдэг орнуудынхаа
жагсаалтаас Өмнөд
Солонгосыг хасах шийдвэр
гаргасан. Өнгөрсөн долдугаар
сард БНСУ-аас БНАСАУ-д
хууль бусаар нийлүүлж байж
болзошгүй гэх үндэслэлээр
мөн хагас дамжуулагч
болон дэлгэц үйлдвэрлэхэд
ашигладаг гурван төрлийн
материалыг Өмнөд Солонгос
руу экспортлох хяналтаа
чангатгасан юм. Эдгээр
шийдвэрийн улмаас тус бараа
материалыг ачих, нийлүүлэх
бүртээ Японы экспортлогч
компани зөвшөөрөл авах
шаардлагатай болов.
Зөвшөөрөл олгох хугацааг
гурван сараар сунгасан нь
нийлүүлэлт хэдэн сараар
удааширч, технологийн аварга
Samsung Group, LG Group
зэрэг компанийн борлуулалт,
олон улсад өрсөлдөх
чадварт сөргөөр нөлөөлөх нь
гарцаагүй болов. Токиогийн
энэхүү үйлдлийг эсэргүүцэн
Сөүл Дэлхийн худалдааны
байгууллагад хандсан ч тус
байгууллага маргааныг Өмнөд
Солонгосын талд шийдвэрлэж
өгсөнгүй. Экспортлох
журмаа өөрчилснөөс
нийлүүлэлтээ зогсоогоогүй
гэх Японы уг байр суурийг
хүчтэй эсэргүүцэж Өмнөд
Солонгосын иргэд Японы
бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, тус улсад аялахгүй
байхыг нийгмийн сүлжээгээр
уриалан хүчтэй бойкотлох
болсон нь хоёр улсын
харилцаанд сөргөөр нөлөөлж
эхлэв. Realmeter агентлагаас
явуулсан санал асуулгаар
Японы барааг бойкотлоход
Өмнөд Солонгосын насанд
хүрсэн иргэдийн 62.8 хувь
нь оролцсон. Уг үзүүлэлт
долдугаар сарын эхний долоо
хоногт 48 хувь, хоёр дахь
долоо хоногт 54.6 хувьтай
гарчээ. Харин Gallup Korea
агентлагийн судалгаагаар 80
хувьд хүрсэн аж. Японы иргэд
мөн ялгаагүй ойролцоо байр
суурьтай байгаа нь Yomiuri
Shimbun-ийн судалгаагаар
харагдав. Өмнөд Солонгосын
экспортын хяналтыг чангатгах
Абэ Шинзогийн бодлогыг
нийт оролцогчдын 71 хувь
нь дэмжжээ. Гэхдээ Японы
дараа дараалан гаргасан
шийдвэрүүдийг туйлбаргүй,
популист улс төрийн чиг
хандлага байсан гэж олон
улсын тоймч, судлаачид
шүүмжилж байна. Нэгэнт
үүсээд байгаа нөхцөл байдлыг
намжаах зорилгоор олон
түвшний уулзалт ярилцлагууд
хийх гэсэн БНСУ-ын
саналуудаас Япон дангаараа
татгалзан экспортын
“Цагаан номны жагсаалт”-
аасаа Өмнөд Солонгосыг
хасав. Үүний дараа БНСУын Засгийн газар СолонгосЯпон улс цэргийн мэдээлэл
солилцох гэрээгээ (GSOMIA)
эргэж харахаар болж, БНСУын ерөнхийлөгч Мүн Жэ Ин
“Түүхэнд дөт зам гэж байж
болох ч түүхийг хураангуйлах
гэж байх боломжгүй. Бид
дахиж Японд ялагдахгүй.
Бид энэ хүнд үеийг даваад
гарах компани, аж ахуйн нэгж,
ард иргэдтэй. Бууж өгвөл
түүх давтагддаг. Бид бууж
өгөхгүй” гэсэн хатуу мэдэгдэл
хийжээ. Японы олон нийтийн
сүлжээний хамгийн том сэдэв
“Анти Солонгос” гэдэг сэдэв
болж түүнийг улс төрд өдөөн
турхирч байна гэж зарим
тоймчид онцлон тайлбарлаж
байгаа ч Японд энэ зөрчилдөөнийг эсэргүүцэгчид
олон байна. Токиогийн их
сургуулийн профессор Харуки
Вадо эрүүлээр сэтгэдэг профессор, сэхээтнүүдийн
эсэргүүцлийн хөдөлгөөнийг
удирдаж Солонгос-Японы
худалдааны дайнд Японы
Засгийн газрыг буруутгаж
олон нийтийн дэмжлэгийг
хүлээж байна. Профессор
Вадда хэлэхдээ, “Ерөнхий
сайд Абэ Шинзо нь Их 20-ийн
дээд хэмжээний уулзалт дээр
Солонгосыг үл тоомсорлосон
Япон улсаа давхар эвгүй
байдалд оруулсан. Бид
солонгосчуудтай ойлголцож
чадахгүй байна гэж бодохгүй
байна. Солонгос бол эрх
чөлөө, ардчилал дээр
суурилсан бидний салшгүй
Солонгос–Японы худалдааны дайн
хөрш улс. Абэгийн Засгийн
газар Солонгосыг дайсан мэт
хандах хандлагаа өөрчилж,
дипломат яриа хэлэлцээрт
даруй орох хэрэгтэй” гэж
хэлж байна. Дэлхийн олон
орон Японы Засгийн газраас
гаргаж байгаа олон үйлдлийг
эсэргүүцэж байна. АНУ-ын
профессор Харвард Викс
Дэлхийн хамгийн алдарт
түүхчдийн өмнө хэлсэн
үгэндээ “Абэгийн Засгийн
газар нь Солонгосын ард
түмнээс уучлал гуйсан
дорвитой алхам хийх ёстой”
гэж онцлон тэмдэглэжээ.
Их гүрнүүдийн зөрчил
хурцдаж, тогтворгүй байдал
газар авч буй таагүй дэвсгэр
дээр улс төр, эдийн засгийн
зорилгодоо хүрэхийн тулд
түүхэн эмзэг сэдвийг сөхөх нь
эргээд тухайн улсын аюулгүй
байдлыг эрсдэлд оруулдаг.
Жил бүр АНУ-тай хийдэг
цэргийн хээрийн сургуулийг
Японтой ойрхон, маргаантай
газар нутгийг хамруулан
хийсэн бол наймдугаар сараас
эхлэн БНАСАУ дунд болон
ойр тусгалын пуужингуудаа
зэрэг зэрэг харвасаар байна.
Худалдааны дайн яваандаа
цэрэг, геополитикийн
зөрчилдөөний том шалтгаан
болох аюултай. Хятадын
нөлөөг хязгаарлах зорилгоор
худалдааны дайн явуулж буй
АНУ-д Зүүн хойд Ази дахь гол
холбоотнууд нь сөргөлдөөд
байвал Вашингтоны байр
суурьд сөрөг үр дагавартай
тул аль нэг талд нь оролгүй
асуудлыг хэлэлцээрийн
ширээний ард дипломат
арга замаар шийдвэрлэхийг
хичээж байна. Гэтэл Японы
Засгийн газар сөргөлдөөнийг
улам хурцатгах популист
мэдэгдэл хийсээр байна.
Ерөнхий сайд Абэ
парламентад хэлсэн үгэндээ
“Бидний хөрш Солонгос
амласнаа биелүүлдэггүй
улс… Бид БНАСАУ-ын талаар
баримталж байгаа хатуу
бодлогоо улам эрчимжүүлж
АНУ-тай идэвхтэй хамтран
ажилласан хэвээр байх
болно” гэж цохон тэмдэглэсэн
нь БНСУ-ын байр суурийг илт
үгүйсгэсэн, үл тоомсорлосон
хэвээрээ байна.
Энэ зөрчилдөөнөөс эдийн
засаг нь гадаад худалдаанаас өндөр хамааралтай
Өмнөд Солонгос ихээхэн
хохиролтой гарна. Японы
хувьд Солонгосын хойгийн
асуудлаар АНУ-тай худалдааны хэлэлцээрийн байр
сууриа ахиулж болох ч Хятад,
Оросын нөлөө нэмэгдэж
буй өнөөгийн ээдрээтэй
үед алсдаа энэ бүс нутагт
нөлөөллөө алдах эрсдэлтэй.
Худалдааны дайнд аль аль тал
нь хохирол амсах нь тодорхой
ч өөрт учрах том эрсдэлийг
хайхралгүй их гүрний эсрэг
хатуу байр сууриа хадгалсаар
буй БНСУ-ын эрх ашиг нь улс
үндэстний язгуур эрх ашиг,
Солонгосын хойгийн энхийн
үйл явцыг тасалдуулахгүй
үргэлжлүүлэх явдал юм.
“Хүчтэний өмнө хүчгүй нь
буруутай” гэдэг хуучны
үг орчин үед өөрчлөгдөж
“Хүчтэний өмнө хүчирхэгээр
эрс шийдэмгий зогсож чадах”
чадварыг орчин үеийн техник,
технологийн дэвшил, эдийн
засгийн бие даасан бодлого
өгч чадаж байгааг Солонгос
-Японы худалдааны дайны
баримтуудаас харж болно.
Монголд Солонгос-Японы
худалдааны дайны нөлөө
яаж тусах уу. Манай эдийн
засаг, нийгмийн ядуурлаас
урьдчилан сэргийлэх бодит
“амь тариа” Солонгост
ажиллаж, амьдардаг 50 мянга
гаруй монголчуудын илгээсэн
мөнгө болдог. Энэ мөнгөний
хэмжээ БНСУ-д өдрөөс өдөрт
нэмэгдэж байгаа долларын
ханшнаас шалтгаалж багасна.
Энэ бол Самсунг зэрэг ухаалаг
утасны үнэ ханш өсөхөөс илүү
санаа зовниулсан зүйл юм.
Д.ЦЭРЭНДОЛГОР