Categories
мэдээ нийгэм

Найман давхраас үсрэхийг завджээ

Нийслэлийн онцгой байдлын албанд энэ сарын 12-ны өдрийн 22:34 цагт согтуу эмэгтэй найман давхраас үсрэх гэж байна гэсэн дуудлага иржээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг дэвсгэр, “Хангай” хотхоны найман давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат, 50 настай, эмэгтэй С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхийг завджээ. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6,5 км зам туулан, 22:46 цагт очсон бөгөөд иргэн С-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ярилцлага хийн, аюулгүй газарт буулгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *