Categories
мэдээ нийгэм

Мөнгөн ус хууль бусаар олж хадгалан, борлуулахыг завдсан этгээдүүдийг шалгаж байна

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө, Т нар хууль бусаар 10 кг 320 грамм мөнгөн ус худалдахаар завдсаныг илрүүлжээ.

Химийн хорт болон аюултай бодисын тоонд ордог мөнгөн усыг хууль бусаар олж хадгалан, бусдад зарж борлуулахыг завдсан дээрх этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *