Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй 2019 оны залуучуудын УАШТ спортын төв ордонд /9-р сарын 23/ үргэлжилж байна.
Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн нийт 250 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Даваа гарагт УАШТ-ий нээлтийн ёслол болж Монголын волейболын холбооны удирдлагууд оролцон баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний хэсгийн тоглолтууд бямба гараг хүртэл үргэлжлээд хагас шигшээ болон шигшээ тоглолт ирэх амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулна.