Categories
мэдээ нийгэм

Уул, уурхайн яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

Нээлттэй өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгжүүд оролцоно.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *