“Шангри-Ла” зочид буудлын үйлчлэгч тус буудалд байрласан гадаад иргэний 270 ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал өчигдөр 19.49 цагийн орчимд “Шангри-Ла” зочид буудлын үйлчлэгч БГД-ийн зургадугаар хороонд оршин суух хаягтай 46 настай А гэгч нь тус буудалд байрлаж байсан Соломон улсын иргэн 45 настай эмэгтэйн 270 ам.долларыг хулгайлсан байна.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.