Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийлээ

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Нийслэл, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Дорноговь аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Тээвэр зохицуулалтын алба, Сайншанд сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиа зэрэг 30 гаруй байгууллагын 450 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуульд 99,5 хувь буюу 12 мянга гаруй иргэд хамрагдсан бол хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлагыг явуулж, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

GJ1A1234.jpg“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран 8 дах удаагаа Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дорноговь аймгийн хувьд говь хээр хосолсон нутагтай, хүн малын гоц халдварт өвчин их тохиолддог, 4,6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.

Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм.

Тиймээс гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулиудыг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургуулийн үеэр Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, үйлдвэрийн барилгад химийн ослын үед болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага, сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа

Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид хамтран уулнаас, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газар, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 50 гаруй аврагч оролцож, харилцан туршлагаа солилцсон юм.

Энэ удаагийн дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа.

Дадлага, сургуулийн үйл ажиллагаатай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцсан юм.

Туршлага солилцох хамтарсан дадлага сургуулиар алба хаагчид өөрсдийн болон хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлж, гамшиг ослын үед түргэн шуурхай эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг авран хамгаалах, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, Америкийн аврагчид харилцан мэдээлэл солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үед нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм.

Тус дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх” сургагч, зааварлагчийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, АНУ-ын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан офицер Кевин Му Моу нар оролцож үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой аврах ажиллагаа зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *